
Дэлхийн Боксын Холбоо (World Boxing)-ноос зохион байгуулж буй Дэлхийн аврга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Английн Ливерпүүл хотноо 10 хоногийн турш дэлхийн шилдэг ширэн бээлийтнүүд тулалдаж байна. Монгол Улсаас энэ удаагийн ДАШТ-д 10 боксчин өрсөлдөнө.
Боксын насанд хүрэгчдийн ДАШТ-д 66 орны 540 боксчин 80 багц медалийн төлөө өрсөлдөх юм.
Энэ удаагийн тэмцээнд Парисын олимпиийн рингнээс медаль хүртсэн 17 тамирчин оролцохоор мэдүүлгээ илгээсэн байна.
Тэмцээний эхний өдөр Монголын боксчдод тулаан байхгүй. Харин хоёр дахь өдрөөс буюу маргааш (2025.09.05) эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд ОУХМ М.Энхжаргал Австралийн Жули Рамадантай тулалдана.

М.Энхжаргалын амжилтуудыг танилцуулъя
- 2011 онд “Шижир алт” тэмцээнээс мөнгөн медаль
- Өсвөр үеийн УАШТ-ний хошой алт
- Залуучуудын УАШТ-ний хошой алт
- Насанд хүрэгчдийн УАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальтай.
- “Шилдэг найман боксчин” тэмцээний мөнгөн медаль
- Монголын бүх ард түмний наадмын аварга
- 2015 оны өсвөр үеийн ДАШТ-ний хүрэл
- 2022 оны залуучуудын Азийн аварга
- 2022 оны дэлхийн цомын аварга
- 2023 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн тамирчин юм.
ОУХМ М.Энхжаргалын тулаан орон нутгийн цагаар 18:00 цагт эхэлнэ.
Ингээд тэмцээнд тулалдах тамирчдын өрсөлдөх жингийн оноолтуудыг танилцуулъя


















Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя






