
Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпин Япон улс дайнд бууж өгч, Дэлхийн 2-р дайн дууссаны 80 жилийн ойн баярыг тохиолдуулан нийслэл Бээжин хотын төв талбайд зохион байгуулагдах Ялалтын парадыг үзэхээр ирсэн гадаадын зочид төлөөлөгчдийн хамт Тяньаньмэний талбайд хүрэлцэн иржээ.

Энэ үеэр Хятадын төрийн тэргүүн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нартай алхангаа, юм ярилцаж дүр зураг олны анхаарлыг татсан байна.


Ялалтын парад Бээжингийн цагаар 09:00 цагт эхлэх ба парадыг үзэж сонирхохоор Бээжин хотын төв талбайд 50 мянга гаруй хүн цуглажээ.


Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпин, гэргий Пен Лиюаний хамт хятад үндэсний хувцас өмссөн байгаа нь голчлон барууны хэв маяг бүхий хослол өмссөн зочид төлөөлөгчид дундаас онцгойрч байгааг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолжээ.
Ерөнхийлөгч Си Жиньпин БНХАУ-ын удирдагч агсан Мао Зэдуны өмсдөг байсантай ижил хүзүүтэй саарал цамц, харин гэргий Пен Лиюань нь урт ханцуйтай, чипао загварын хүзүүтэй даашинз өмссөн байв.
Эх сурвалж: edition.cnn.com






