
Монголд өмнө нь бараг үзэгдэж байгаагүй Canadian marble fox, Mexican Black Kingsnake зэрэг ховор амьтад нэг дор цугларвал ямар вэ?
Энэ бүхнийг цуглуулж, арчилж, олон нийтэд үзүүлэхээр 10 гаруй жил амьтдын ертөнцөд өөрийгөө зориулсан хүн бол “Амазон амьтны дэлгүүр”-ийн үүсгэн байгуулагч М.Өлзийтөмөр юм.

Түүний ажил зөвхөн амьтдыг арчлах, тэжээхээр хязгаарлагддаггүй. Зарим амьтдын хоол хүнсийг хүртэл өөрөө бэлтгэнэ. Тухайлбал, милвармыг (шар царцааны авгалдай) хэдэн мянгаар нь үржүүлдэг аж.
“Би амьтдын хоолыг ч өөрөө бэлддэг. Энэхүү “Amozon zoo park”-ын үйл ажиллагаанд зориулж сүүлийн зургаан жил эрчимтэй амьтдаа цуглуулж эхэлсэн. Миний тэжээдэг амьтад бол зарж үрэх гэж бус, харин бусдад сонирхолтой мэдлэг өгөх, хүүхдүүдийг байгалиа хайрлах сэтгэлтэй болгох зорилготой” хэмээн М.Өлзийтөмөр ярьсан юм.


Амьтдыг гэрийн нөхцөлд зөв арчлахад тусгай тоног төхөөрөмж шаардлагатай. Гэрэл, чийгшүүлэгч, дулаан хэмжигч, доороос халдаг гудас зэрэг төхөөрөмжөөр орчныг нь бүрдүүлдэг.
“Амьтад хүний гар дээр урт насалдаг. Учир нь бид тэдэнд тохирсон дулаан, чийгшил, хоол хүнсийг нь бүрдүүлж өгч байгаа юм. Миний хувьд энэ бүхэн ажил гэхээсээ илүү аз жаргалын эх булаг. Амьтдаа хооллож, угааж, арчилж суухдаа би өөрөө эрч хүчтэй болдог”
“Амьтан ойроос харж өссөн хүүхэд хэзээ ч амьтны өөдөөс буу шагайхгүй. Харин ч ядарсан амьтанд хоол өгдөг, байгальдаа хог хаядаггүй хүүхэд болж төлөвшинө. Байгаль дэлхий, бичил организм, жижиг амьтдаас эхлээд том амьтдыг хүртэл хайрлаж, хүндэтгэж сурна” гэж тэр онцоллоо.
Ирэх өдрүүдэд М.Өлзийтөмөр өөрийн цуглуулсан хамгийн ховор амьтдын үзэсгэлэнг Буянт-Ухаа спорт ордонд дэлгэх гэж байна. “Amazing Zoo Park” нэртэй энэ арга хэмжээнд Canadian marble fox, Монголын мануул, Mexican Black Kingsnake зэрэг олон улсын болон Монголын ховор амьтдыг нэг дор харуулах аж.


Энэхүү үзэсгэлэн нь хүүхэд багачуудад амьтдыг ойроос харж, хүрч, мэдрэх, айдсаа даван туулах, өхөөрдөх мэдрэмжээ амьтантайгаа хуваалцах боломжийг олгоно. Энэ бүхнээр дамжуулан байгалиа хайрлах сэтгэл багаас нь төлөвшихийг зорьж буй юм.


“Даймонд циркус”, “Амазон амьтны дэлгүүр” хамтран зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ 2025.09.06–07-нд Буянт Ухаа Спортын Ордонд зохион байгуулагдах юм.
Зөвхөн амьтдыг хараад зогсохгүй мэргэжлийн хүний зөвлөгөөтэйгөөр гараараа хүрч мэдрэх, үлгэрийн баатруудтай хамт зургаа авхуулах зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаануудыг ч мөн багтаажээ.
Тасалбар авах:
Ticket.mn : https://ticket.mn/event/2693
Shoppy.mn: https://shoppy.mn/products/amazing-zoo-park
Portal.mn : https://www.portal.mn/events/amazing-zoo-park-2025-09-07
Мөн GS25 болон CU-ийн бүх салбаруудаас худалдан авах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг 7777-4446 дугаараас лавлана уу.






