
Хөрөг нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Хөдөлмөрийн Баатар Д.Лувсаншаравын зээ Монгол Улсын Гавьяат Жүжигчин Л.Халиунсүрэнгийн охин С.Алимаа буюу төгөлдөр хуурч \Ами\ оролцлоо.
Би бол урлагийн гэр бүлд төрж өссөн. Ерөнхийдөө багаасаа ээжийнхээ ажилд нь дагаж явдаг байсан. Ээж маань дуурийн театрт төгөлдөр хуурчаар ажилладаг байсан тэнд л миний бага нас өнгөрсөн. Жинхэнэ урлагийн алтан үеийнхэнтэй нэг агаараар амьсгалж тэр гоё дуулах, бүжиглэх тэр бүхнийг ухаан орох цагаасаа харж өссөн. Ээжийгээ дагаад ажилд нь хамт явахад ээж минь үзэсгэлэнтэй цагаан төгөлдөр хуурын ард суугаад хөгжим тоглож байгааг нь хараад “Ямар гоё юм бэ. Би яг ийм хүн болох юм сан гэж боддог байлаа.
Хөгжимчин хүний амьдралд бага нас гэж байхгүй. Байнгын бэлтгэл сургуулилтын үгдсэн дээр тууштай тэвчээрийн үндсэн дээр төгөлдөр хуур хөгжмийг сурдаг. Гадаа тогломоор байдаг ээж харин намайг төгөлдөр хуураа давтаж байж гараарай гэж байдаг.
Миний хувьд багшлаад 18 жил болсон байсан энэ хугацаанд хуримтлуулсан туршлагаасаа үндэслээд “Ami piano&art school-ийг байгуулсан.
Манай сургалтын онцлог нь мэргэжлийн туршлагатай багш нартай. Хүүхдүүд маань олон улсын тэмцээн уралдаанд явдаг учраас олон улсын шаардлага, шалгуурт нийцсэн төгөлдөр хуурыг сургалт дээрээ ашигладаг.
Хөгжмийн боловсрол эзэмшинэ гэдэг бол бие хүнийг төлөвшүүлж байдаг. Зүгээр л нэг гоё аяз тоглоод сурчихдаг нь өнгөцхөн асуудал цаана нь хувь хүний төлөвшилд асар их үнэт зүйл болж өгдөг. Хамгийн түрүүнд тархины ажиллагаа сайжирдаг. Тэр олон нотуудын учрыг олж тоглоно гэдэг нь тархи өөрөө зохион байгуулалтад орж байдаг. Анхаарал төвлөрөх нь сайжирна. Хүүхэд ер нь хувийн зохион байгуулалт сайн болдог,
Өвөө минь “сонгодог хөгжим бол хэдэн зуун жил тоглогдсон цаашдаа ч тоглогдсоор байх болно. харин монголын зохиолч нарын бүтээлүүдийг хойч үедээ таниулах нь маш том буянтай ажил юм аа” гээд өвөө хэл байсан.
Өөрийнхөө дурласан хөгжмөө өөрийн болгоод эргээд хүмүүст хүргэх чинь өөрөө хүмүүст илүү гоёор хүмүүст хүрдэг юм болов уу гэж бодсон.
Хүн бүр хөгжимчин хүн болох албагүй. Ямар ч мэргэжилтэй хүн байсан төгөлдөр хуур сураарай гэж уриалмаар байна.








