
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хичээлийн шинэ жилийг тохиолдуулан нийт сурагчдад “илгээлт захидал” илгээжээ.
Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 171 хувийн хэвшлийн 155 сургууль үйл ажиллагаагаа явуулж байгаагаас бага ангид 189 мянган хүүхэд, дунд ангид 145 мянга, ахлах ангид 76 мянга нийт 412 мянган хүүхэд ЕБС-д суралцаж байна гэсэн статистик гарчээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар: Эрхэм сурагч, оюутан дүү нар минь, маргаашийн угтах нарнаар ачлалт багш, ангийн найзуудтайгаа учран золгож, шинэ хичээлийн жилээ эхлэхийг догдлон хүлээж байна уу.
Эрдэм ном сурах үйлсэд тань би урам зориг, эрч хүч өгөх зорилгоор анги бүрийн сурагчдад зориулан 12 төрлийн захидал бичлээ.
Миний захидлууд танд сайн хүн, сайн сурагч байхын үнэ цэнийг сануулж, багшийнхаа үгийг хүндэтгэж сонсох, найзууддаа халуун дотноор хандах, “баярлалаа” гэж үргэлж хэлж байхыг уриалж байна.
Та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!
Эх хэлний баярын мэнд хүргэе!









