
Өнөөдөр хичээлийн нэгэн шинэ жил эхэлж, хоёр настай балчираас эхлээд 20 настай оюутнууд эрдмийн ширээндээ сууна.
Дэлгэр зуны, налгар өдрүүд дуусаж, дээр дооргүй “шинэ жил” эхэлж байна.
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн эхэнд улсын хэмжээнд боловсролын салбарын тоон мэдээллийг харуулж байна.
Монгол Улсын хэмжээнд, 2025-2026 оны хичээлийн жилд 2458 байгууллага хичээл, сургалтын үйл ажиллагаа явуулж, 1,283.9 мянган оюутан, суралцагч суралцаж, 114.7 мянган багш, ажиллагчид ажиллахаас 58.6 мянга нь үндсэн багш байна.
Дээрх тоог өнгөрсөн хичээлийн жилтэй /2024-2025 он/ харьцуулж харвал,
| Сургалтын байгууллага | Байгууллага | Суралцагч | ||||
|
Хичээлийн жил |
||||||
| 2024-2025 | 2025-2026 | зөрүү | 2024-2025 | 2025-2026 | зөрүү | |
| гүйцэтгэл | урьдчилсан төлөв | гүйцэтгэл | урьдчилсан төлөв | |||
| Сургуулийн өмнөх боловсрол | 1,407 | 1,426 | 19 | 264,818 | 256,031 | (8,787) |
| Ерөнхий боловсрол /өдрөөр/ | 885 | 895 | 10 | 797,905 | 826,860 | 28,955 |
| Нийт | 2,427 | 2,458 | 31 | 1,253,911 | 1,283,986 | 30,075 |
| Сургалтын байгууллага | Ажилтан | Үүнээс: үндсэн багш | ||||
| Хичээлийн жил | ||||||
| 2024-2025 | 2025-2026 | зөрүү | 2024-2025 | 2025-2026 | зөрүү | |
| гүйцэтгэл | урьдчилсан төлөв | гүйцэтгэл | урьдчилсан төлөв | |||
| Сургуулийн өмнөх боловсрол | 35.3 | 36.4 | 1.1 | 9.9 | 11.9 | 2.0 |
| Ерөнхий боловсрол /өдрөөр/ | 61.0 | 63.2 | 2.2 | 37.8 | 39.6 | 1.8 |
| Нийт | 111.6 | 114.7 | 3.1 | 55.0 | 58.6 | 3.6 |
3324 багш дутагдалтай байна
Дээрх хүснэгтээс харвал жилээс жилд цэцэрлэг сургуульд шинээр элсэн суралцаж буй хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байгаа ч боловсролын салбарын хүртээмж нь хангалтгүй байдаг нь Монголын төр энэ салбарт ирээдүйгээ харсан бодлого, шийдвэр гаргаж чадахгүй байгааг нотолдог.
Энэ хичээлийн жилд ч мөн адил гурван ээлжээр хичээллэх сургууль байх бөгөөд багшийн орон тоо хэдэн мянгаараа хоосон байна.
- 2025-2026 оны хичээлийн жид ерөнхий боловсролын сургуулиудад нийт 3324 багшийн сул орон тоо үүсээд байна. Үүний 1590 нийслэлд байна.
- Сургуулийн өмнөх боловсролд 1147 багш, ажилтны сул орон тоо үүсээд байгаагийн 339 нь бүлгийн багш байна. Үүний 685 нийслэлд байгаа ба 202 нь бүлгийн багшийн сул орон тоо байна.
Өнгөрсөн жил багш хөтөлбөрөөр бакалаврын зэрэгтэй 2877 оюутан төгсөж, багшлах эрхийн сургалтад 163 иргэн хамрагдаж БАГШ мэргэжил эзэмшин, хөдөлмөрийн зах зээл дээр гарч байна.
Энэ жил ч гурван ээлжээр хичээллэнэ
Жил бүрийн улсын төсөвд шинэ сургууль, цэцэрлэг барих мөнгө төсөвлөгдөж, баригдсаар байдаг ч барьсан ссурргууль цэцэрлэг нь элсэн суралцагчдынхаа тоотой харьцуулбал хангалтгүй хэвээр байна. Үүнээс шалтгаалан багтахгүй сурагчдаа хамруулах гэж хичээх сургуулийн захирлууд нар аргаа барж, гурван ээлжээр хичээллэх төлөвлөгөө гаргадаг. Энэ хичээлийн жилд ч улсын хэмжээнд 4 сургууль гурван ээлжээр хичээллэхээр байна.
Нийслэлд:
- Гурван сургууль /Өргөтгөлийн барилга нь ашиглалтад орохоор хүлээгдэж байна/
Орон нутагт:
- Нэг сургууль /Өргөтгөлийн барилга нь ашиглалтад орох хугацаа нь 2025.11 сар/
907 сургуульд 830 мянган хүүхэд суралцана
Өнөөдөр улсын хэмжээнд 907 сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж, хүүхдүүдээ хүлээн авч байна.
Тэдгээрт,
- Бүлэг 27,167
- ЕБС-д өдрөөр суралцагчид 826,860
- Нэгдүгээр ангид 78,166
- 12 дугаар ангид 48,465
- Хот- 413,856
- Хөдөө- 413,004
Төрийн өмчийн сургуульд
- Сургуулийн тоо- 712
- Бүлэг 23,594
- ЕБС-д өдрөөр суралцагчид 744,174
- Нэгдүгээр ангид 70,349
- 12 дугаар ангид 43,619 хүүхэд ерөнхий боловсрол эзэмшихээр суралцана.






