
“Бүтэн сарны доор чамтайгаа” Монголын рок, поп хөгжмийн түүхэнд алтан үсгээр бичигдэх “Камертон” хамтлаг 1995 онд дэврүүн хүсэл мөрөөдлөөр эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл үзэгч, сонсогчдын зүрхэнд гүн хүндлэл, хайр, дурсамжаараа оршсоор ирлээ.
Өнгөрсөн тоглолтоороо дөрвөн өнгийн хоолойн гайхамшигт хослол, амьд хөгжимтэй уянгалсан тоглолтоороо үзэгчдээ дурсамж, мэдрэмж, хайранд умбуулж чадсан
тус хамтлагийн “Камертон30” хүндэтгэлийн парти үзэгчдийн хүсэлтээр дахин нэг удаа тоглогдохоор есдүгээр сарын 26,27-нд АСА аренад товлогдлоо.
Энэ жилийн хамгийн анхны дотор зохион байгуулагдах хүндэтгэлийн парти нь:
- Үзэгчдийн дунд байрлах төв тайз
- Бүх өнцгөөс тод сонсогдох төгс дуугаралт
- Амьд хөгжимтэй тоглогдох 55 дуу
- Энгийн нэг концерт биш, таны хамгийн том “party” байх болно
Амьд хөгжимтэй, зөвхөн Камертон хамтлагийн дуунуудтай, дурсамж, мэдрэмж, хайраар дүүрэн энэ хүндэтгэлийн партид та бүхнийг урьж байна. Тасалбарыг www.Eventx.mn – ээс авах боломжтой.






