
БНХАУ-ын Гуйжоу мужид ирэх 10-р сард ашиглалтад орох Хуажянь Гранд Каньон дүүжин гүүр хамгийн сүүлийн даацын шалгалтаа амжилттай давжээ. Бэйпан голын гадаргаас дээш 625 метрийн өндөрт баригдсан Хуажянь Гранд Каньон гүүр нь ашиглалтад орсноор дэлхийн хамгийн өндөр дүүжин гүүр болох юм.
Энэ 7 хоногт инженерүүд тус гүүр нь аюулгүй байдлын стандарт шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаж эхэлсэн ба хамгийн сүүлд тус гүүрэн дээр нийт 3360 тонн бүхий 96 ачааны хүнд автомашинуудаас бүрдэх цувааг байршуулж, гүүрэнд ирэх даралт, чичирхийлэл, хазайлт зэргийг тусгай мэдрэгч төхөөрөмжүүдийн тусламжтай хэмжжээ. Хяналт шалгалтын туршилтууд 9-р сард үргэлжлэн явагдах ба энэ хугацаанд ямар нэг зөрчил илрэхгүй тохиолдолд гүүр 10-р сарын сүүл гэхэд ашиглалтад орох аж.






