
Бага ангийн багш О.Ариунтуяатай ярилцлаа.
-Та Солонгос руу явж ажиллая гэж бодож байсан уу?
–Тэгэлгүй яах вэ, бодол төдий байсан юм биш, бүр явсан шүү дээ. Өнгөрсөн жил явж ирээд зээлийнхээ хагасыг дарсан. Гэхдээ очоод хийсэн ажил маань яг үнэнийг хэлэхэд хамгийн хүнд, хамгийн хар ажлууд байсан. Хэн ч тоож хийхгүй ажлыг л хийж байлаа. Тэнд би өөрөө өөртөө ч, нийгэмдээ ч гутарсан. Бид чинь хөгжиж, суралцаж байх ёстой залуу үе биз дээ. Гэтэл харь газар хар ажил хийж явах гэж…
-Тэр үед танд юу бодогдсон бэ?
–Ирээд шарандаа хэл сурч эхэлсэн. Тофикийн 3 оноотой болчихсон. Эх орон, өөртөө л маш их гутарсан даа. 
-Бага ангийн багшийн ажлын хүнд хэцүү баяртай жаргалтай зүйл нь юундаа байдаг вэ?
–Сайхан зүйл нь хүүхдүүд. Нэг их гэрэлтсэн нүднүүд “Багш аа, энийг яах вэ?” гээд эргэлдэж байхад үнэхээр хэн ч явмаар санагдахгүй. Уурлаад уйлсан ч маргааш нь инээгээд орж ирдэг. Энерги нь гайхалтай. Харин хүнд тал нь бол нийгмийн хандлага. Цалин бага. Би жишээ нь хоёр, гурван зээлтэй. Сард сая 800 мянга төгрөгийн зээл төлдөг. Цалин маань 1.4 сая, тэгээд л чирэгдсээр, нэмэлт ажил хийхээс өөр аргагүй болдог. Зундаа боловсролын төвд цагийн багш хийнэ, өөр ажил ч хийдэг.
-Тэр тусмаа бага ангийн багш жаахан хүүхдүүдтэй харьцдаг учраас хүнд байдаг байх?
Багш: Хүүхдийг “цагаан цаас” гэж зүйрлэх дургүй. Би хүүхдүүдээ солонго шиг гэж хэлдэг. Хүн бүр өөр өөрийн өнгөтэй, өөр ертөнцтэй. Тиймээс бүгдийг нэг хэвэнд барих биш, сонирхол, чадвар, онцлогт нь тулгуурлаж хөгжүүлэхийг хичээдэг. Ихэвчлэн тоглоомын аргаар, ярилцлагаар, хүүхдийг өөрийнхөөр нь хөгжүүлдэг. Манай анги шинжлэх ухаанч чиглэлээр төгссөн. Маш их туршилт хийж, маш нээлттэй байж чадсан.


–Яг зөв. Хүүхдэд багш ч, эцэг эх ч нөлөөлдөг. Гэтэл зарим эцэг эхчүүд хүүхдээ шахаж, дарамталж, “Суу! Хий!” гэж тулгадаг. Тэгэхээр хүүхэд хичээлдээ дургүй болно. Миний нэг уриа байдаг та ч бас яг тэр хүүхэд шиг л байсан шүү дээ гэж. Тэр мэдрэмжийг ойлго. Би заримдаа эцэг эхчүүдээ ангидаа урьж орж ирээд заалгаж байгааг нь үзээч гэдэг. Тэгвэл гэртээ ч адилхан арга хэрэглэнэ, хүүхдэд эргэлзээ төрөхгүй.
-Та ажлынхаа явцад шантрах үе байсан уу?
–Байсан. Би нийт 3 удаа анги дээрээ уйлж байсан. Хүүхдэд бодлого тайлбарлаж өгөөд хичээл тарсны дараа үлдээгээд зааж байхад эцэг эх нь “Мөнгөний төлөө үлдээлээ” гэж буруу ойлгосон. Тэгээд намайг “п”, “г” гэх мэт муухай хараалаар хараасан удаатай.
Бас хүүхдүүд маань бусдыг “чи энэ ангид орохгүй шүү” гэх маягийн үг хэлж байсан нь их эмзэглүүлсэн. Ковидын үед хоёр ч удаа өвдсөн. Чөлөө авах гэхэд “үнэн ч юм уу, худлаа ч юм уу” гэж дарга маань хэлсэн нь сэтгэлээр унагасан. Гэхдээ одоо удирдлагууд солигдоод, сэтгэл зүйч ирсэн. Их л дэмжлэгтэй болсон доо.


–Ер нь багш нар цалин багатай ч сэтгэлээрээ ажилладаг. Дуртай ажил болохоор л зууралдаад үлддэг. Дуртай юм чинь гээд дараад байх шиг л санагддаг даа.
Гэхдээ дарж байгааг ч мэдэрдэг. Бидний хийхгүй ажил гэж бараг үгүй ширээ сандал засна, сурах бичиг наана, хэвлэнэ. Гэр орон маань бүр “хэвлэх үйлдвэр” шиг болдог. Одоо бага ангийн багшийг бүр англи хэл заа гэж шахаж байна. Гэтэл тэр чиглэлийн мэргэжлийн хүн биш багш нь заана гэдэг чинь хүүхдэд суурь буруу тавих аюултай л санагддаг.
-Эцэг эхчүүдэд хэлэх таны хамгийн чухал үг юу вэ?
–Хүүхдээ шахаад онц сургах нь гол зорилго биш. Ном уншдаг, бичиж чаддаг, боддог, хүмүүжилтэй, ёс зүйтэй хүүхэд бол хамгийн том боловсрол. Тэр бол амьдралд хэрэгтэй үнэт зүйл. Өөрсдөө уурлахаараа утсаа өгчихдөг. Харин ярилц, ном уншуул, анхаарал төвлөрөх чадварыг нь хөгжүүл. Тэгвэл хүүхэд чинь өснө, дэвжинэ.
–Ярилцсанд баярлалаа.






