
Саудын Арабын Эр-Рияд хотод болсон цахим спортын дэлхийн цомын тэмцээний аваргаар Саудын Арабын Team Falcons баг тодорч, аваргын цом болон 7 сая ам.доллароор шагнуулжээ.
EWS 2025 тэмцээний хаалтын үйл ажиллагаа дээр Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж, Ерөнхий сайд Мохаммед бин Салман, хөлбөмбөгийн од Криштиану Рональдугийн хамтаар Team Falcons багийн гүйцэтгэх захирал Мусаад АльДоссарт аваргын цомыг гардуулжээ.
Долоон 7 хоног үргэлжилсэн EWS 2025 тэмцээний явцад Team Falcons баг Overwatch 2, Dota 2, шатар, PUBG BATTLEGROUNDS, Rocket League, Counter-Strike 2 зэрэг цахим спортын нийт 22 төрөлд өрсөлдөж, 5200 оноо цуглуулснаар тэргүүн байрыг эзэлжээ.
EWS 2025 тэмцээнд дэлхийн 100 улс, 200 клубийн 2000 гаруй тоглогчид 25 төрлийн цахим спортоор өрсөлдсөн юм. Тус тэмцээний нийт шагналын сан нь цахим спортын түүхэн дэх хамгийн өндөр буюу 70 сая гаруй ам.доллар байсан юм.
Тэмцээний явцад 7000 цагийн шууд дамжуулалт хийгдэж, дэлхийн 35 хэл дээр 800 гаруй суваг, 97 нэвтрүүлгээр цацагджээ.
Эх сурвалж: Esports World Cup






