
“Огцрох амархан” жагсаалын сүүлэнд ширвүүлж хамтарсан засгаас гарахдаа Лу. Гантөмөр Ардчилсан намын даргын ажлаа өгөхөөр болсон.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн ээлжит хуралдаан болж наймдугаар сарын 28-ний өдөр Ардчилсан намын Үндэсний бодлогын хороог хуралдуулах санал гаргасныг дэмжсэн. Уг хурлаар ямар асуудал яригдах вэ гэвэл АН-ын даргыг сонгох эсвэл ямар хэлбэрээр сонгохоо шийднэ гэсэн үг.
Нарийндаа наадмын дараах, намын даргын төлөөх “нанчилдаан” эхэлчихсэн гэсэн үг.
Фракцуудаас нэр шидэж “шүлэнгэтэх” учиртай. Тамгаа хоёр хувааж аваад зугтаачихгүй байгаасай гэж сонгогч дэмжигчид нь үзэх. Ямартай ч шидсэн шидээгүй энэ нэрсээс хамгийн боломжтой хувилбар нь Ч.Лодойсамбуу.
Хэт дарангуйлал, хэнээрэл тогтоосон Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн засгийн засгийн газрын эсрэг хамгийн хүчтэй эсэргүүцэл үзүүлж, сөрөг хүчин байж чадсан гэхэд хилсдэхгүй. Үүнийг түүнийг АН даргад ҮБХ-ийнх гишүүд ил далд дэмжиж байгаа гэдгийг эх сурвалжууд хэлж буй.






