
БНХАУ-ын Шанхай хотод болж буй Road to UFC Season 4 тэмцээнд Монгол Улсын хоёр тулаанч өрсөлдөж байна.
Монгол Улсын тулаанч Б.Намсрай БНХАУ-ын тамирчин Agulali-тай тулалдан эхний үед эзэн орны тулаанчийг ард нь боох мэхээр ялалт байгууллаа.
Б.Намсрай нь 2000 оны арванхоёрдугаар сарын 29-нд төрсөн бөгөөд 24 настай. Б.Намсрай нь тулааны замналдаа 9:1 буюу 9 ялж 1 хожигдсон гэсэн үзүүлэлттэй байна. Түүний цорын ганц ялагдал нь 2022 онд MGL-1 аваргийн төлөөх тулаанд UFC эрх олгох тэмцээнд эх орноо төлөөлөн хамт оролцож буй Н.Түмэндэмбэрэлд ялагдаж байж ээ.
Монгол Улсын тулаанч Т.Нямжаргал АНУ-ын тулаанч Terrance Saeteurn тай тулалдан эхний үед боолтоор ялалт байгууллаа. Т.Нямжаргал нь 1998 оны гуравдугаар сарын 22 нд төрсөн 27 настай тулааны замналдаа 9:1 буюу 9 ялж 1 хожигдсон үзүүлэлттэй байна.






