
ОХУ-ын засгийн газар ирэх сарын 1-нээс эхлэн ОХУ-ын нутаг дэвсгэр дээр борлуулагдаж буй бүх ухаалаг гар утас, таблетууд дээр Max нэртэй үндэсний мессенжер аппликейшнийг заавал суулгасан байхыг шаардах аж. Max мессенжер нь Оросын VK компанийн VK мессенжерийг орлох аж.
Түүнээс гадна ирэх сараас гар утас, ухаалаг төхөөрөмж борлуулагчдаас Android болон iOS үйлдлийн системтэй бүх төхөөрөмж дээр Оросын RuStore аппликейшнийг заавал суулгасан байхыг шаардах аж.
Үндэсний Max мессенжер нь Хятадын WeChat аппликейшний адил мессеж бичих, аудио мессеж илгээх, видео дуудлага хийх, төлбөр тооцоо хийх, онлайн захиалгын үйлчилгээнүүдийг санал болгох аж.
Өнгөрсөн 6-р сард ОХУ-ын засгийн газар үндэсний мессенжертэй болох хуулийн төслийг дэмжиж, 7-р сард Москва VK компанийн хөгжүүлсэн Max мессенжерийг үндэсний мессенжерээр нэрлэсэн юм.
Харин иргэдийн зүгээс Оросын эрх баригчид Max мессенжерийг суулгахыг шаардаж буй нь тус аппликейшний тусламжтай иргэдийн хувийн мэдээллийг цуглуулах, хяналт тогтоох оролдлого гэж харж байгаа аж.
Эх сурвалж: CNN






