Санаи Такаичи сүмо бөхийн олон зуун жилийн уламжлалыг эвдэх үү?

2018 онд Old Town Road дуугаараа олонд танигдсан Грэммигийн шагналт дуучин Lil Nas X буюу Монтеро Ламар Хиллийг өнгөрсөн пүрэв гарагийн өглөө цагдаагийн албан хаагчийн биед халдсан хэргээр баривчилжээ.
Лос Анжелес тойргийн шериф Чарльз Миллерийн мэдэгдсэнээр реппер Lil Nas X пүрэв гарагийн үүрийн 4 цаг орчимд Студио Сити дүүргийн Вентура өргөн чөлөөгөөр зөвхөн дотуур өмд, ковбой гуталтай явж байгаад эргүүлийн цагдаа нартай таарсан ба ингэхдээ цагдаагийн албан хаагчийн биед халджээ.
Цагдаа нар түүнийг хар тамхи, мансууруулах төрлийн бодис их хэмжээгээр хэрэглэж хордлогод орсон байж болзошгүй гэж үзэн эхний ээлжинд эмнэлэгт хүргэсэн ба эмнэлгийн тусламж үйлчилгээ авсных нь дараа баривчилжээ.
Эх сурвалж: The Guardian






