Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

“Нүүдэлчин” дэлхийн соёлын наадам Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байх “Тайж хайрхан” уулын бэлд эхэллээ.
Тус наадам 24-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм.
Наадмын үеэр үндэсний спортын таван төрөлд өрсөлдөөн өрнөх бөгөөд үндэсний бөх, үндэсний сур харваа, шагай харваа, адуучин гэсэн дөрвөн төрөлд 400 орчим тамирчин оролцохоор бүртгүүлсэн бол хурдан морин уралдаанд 100 гаруй шандаст хурдан хүлгүүд тоосоо өргөнө.
Үндэсний спортын төрлүүдээр тэмцээн зохион байгуулахаас гадна сонирхогч, жуулчдын дундах үндэсний бөхийн барилдаан, үндэсний сурын харваа, үндэсний шагайн харвааны нээлттэй тэмцээн зохион байгуулна.













