Хүн бүр НӨАТ төлөгч болоход систем ачаалал даах, эсэхийг лавлажээ

2025.08.20 өдрийн 17.00 цагийн байдлаар бороо орж байгаа аймаг сумдын зурган мэдээг хүргэж байна.
17.00 цагийн байдлаар Улаанбаатар хот орчмоор 22.5-32мм хэмжээтэй бороо оржээ. 20-21-нд шилжих шөнө Хэнтийн нутаг, Дорнодын баруун болон хойд хэсгээр, маргааш Дорнодын зүүн хэсгээр ахиухан хэмжээний бороо орно.
Малчид, иргэд, хадланчдын анхааралд:
20-21-нд шилжих шөнө төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 21-ний өдөр төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр усархаг бороо үргэлжлэн орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.






