Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Засгийн газрын ээлжит хураалдааны мэдээллийг холбогдох сайд нар өгч байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт “Өнөөдрийн хуралдаанаар агентлагуудын ажилчдыг цомхотгох ажлыг хэлэлцлээ.
16 яамны 280 гаруй газар хэлтсийн даргатай байсан бол 81 хүнээр цөөлж 6.3 тэрбумын хэмнэлт хийхээр болсон байсан. Засгийн газрын 35 агентлагийн хязгаар 3353 байсан бол 9 хувиар буулгаж 3052 болгож байна.
Агентлагуудын газар хэлтэс албадын тоог бууруулсан. Газар хэлтсийн 53 даргыг цомхотгож байна гэсэн үг. Цалин хөлсний зардал 10 тэрбумаар хэмнэгдэнэ.
Нийтдээ 60 орчим төгрөгийн хэмнэлт бий болгож байна. Энэ мөнгө эрд түмний эрүүл мэнд боловсрол зарцуулагдана. Агентлагийн дарга нар орлогч, дэд даргатай байж болохгүй” гэв.






