Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Норвегийн Хант Улсын угсаа залгамжлах гүнж Метте-Маритын том хүү 28 настай Мариус Борг Хёйбиг тус улсын прокурорын газраас гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгаж байгааг мэдэгджээ.
Мариус Борг Хёйбиг бэлгийн хүчирхийллийн 4 удаагийн хэрэгт буруутгаж байгаа ба прокурорын мэдэгдсэнээр Мариус Борг Хёйби хэргээ үйлдэх явцдаа видео бичлэг хийж байсан гэжээ. Мариус Борг Хёйбигийн өмгөөлөгч үйлчлүүлэгч нь прокурорын зүгээс өөрийг нь үйлдсэн гэж буруутгаж буй зарим хэргийг үгүйсгэж, заримыг нь хүлээн зөвшөөрч байгаа тухай мэдэгджээ.
Түүний шүүх хурал 2026 оны 1-р сард болох төлөвтэй байгаа ба буруутай нь тогтоогдвол угсаа залгамжлах гүнжийн том хүү 10 хүртэлх жилийн хорих ял сонсох юм. Мариус Борг Хёйби нь гүнж Метте-Маритын Норвегийн угсаа залгамжлах хунтайж Хокон Магнустай гэр бүл болохоос өмнө гарсан хүү бөгөөд хунтайж Хокон Магнусын дагавар хүү юм. Тиймээс ч Мариус Борг Хёйби нь хааны гэр бүлийн хэргэм зэрэггүй ба хаан ширээ залгамжлах эрхгүй аж.






