
Цахилгаан шугам сүлжээнд засварын ажлыг хуваарийн дагуу хийж байна. Өнөөдөр буюу наймдугаар сарын 19-д Сонгинохайрхан дүүргийн 3, 7, 9, 20-р хороо болон Төв аймгийн Аргалант суманд хэсэгчлэн цахилгаан хязгаарлана. Хэрэглэгчид засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулахыг санууллаа.
Сүхбаатар дүүргийн 19-р хороо Хандгайтын богино, Хуурай мухар, Баянбулаг, Санзай, Билгүүний энгэр, ОБЕГ гал түймэр унтраах аврах 4-р анги, “Монголын алт” компани, “Энержи комплекс” ХХК-иуд болон эдгээрийн ойр орчимд өнөөдөр цахилгаан 11:00-17:00 цагийн хооронд хязгаарлана.
Сонгинохайрхан дүүргийн 3-р хорооны БН 42-р гудамж болон ойр орчмоор, 7, 9-р хорооны Зүүн Баян-Уул 22, 23, Баруун Баян-Уул 1-16, Ногоочин 2-6, Баянхошуу 29, 32, 35-р гудамжууд, 78-р цэцэрлэг, 76-р сургууль болон эдгээрийн ойр орчимд, 20-р хороо Дэнж Т-4-11, “Эмээлт зах” ХХК, 32-р хороо Эмээлт хурганы САА болон эдгээрийн ойр орчмоор өнөөдөр 09:30-17:30 цагийн хооронд цахилгаан хязгаарлана.








