
Өнөөдөр Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Боловсролын сайд П.Наранбаярт цалинг нэмэгдүүлэх асуудлаар шаардлага хүргүүлсэн билээ.
Багш нарын зүгээс Боловсролын сайдад орон сууцны хүртээмж болон цалингийн бодитой нэмэгдлийн талаар шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад дорвитой хариу өгөхгүй бол ирэх есдүгээр сараас ажил хаяна гэв.
Боловсролын яамын төлөөлөл багш нартай уулзаж, тэдний хүсэлтэд тайлбар өглөө. Багшийн гүйцэтгэлийн үнэлгээний санхүүжилтийг улирал бүр буюу тухайн жилийн 6, 9, 12-р саруудад санхүүжилт нь олгогддог учир өөр хугацаанд олгох боломжгүй байна. Мөн ур чадварын нэмэгдлийг хавтгайруулан олгож байгаа болон цэцэрлэгийн багшийн илүү цагийг үндсэн цалин руу нь шингээх саналыг ярилцаж байгаа талаар тайлбар өглөө.






