
Аляскын Анкориж хотод болсон уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд гэргий Мелания Трампын бичсэн захидлыг гардуулжээ.
Цагаан ордны мэдээлснээр уг захидалдаа тэргүүн хатагтай Мелания Трамп ОХУ Украины эзлэгдсэн газар нутгаас олон тооны хүүхдүүдийг хууль бусаар Орос руу албадан нүүлгэсэн асуудлыг хөнджээ
ОХУ-Украины дайн эхэлснээс хойш оросууд Украины нутаг дэвсгэрээс насанд хүрээгүй хүүхдүүдийг олноор нь ОХУ-ын нутаг дэвсгэр лүү нүүлгэн шилжүүлсэн ба Киев болон олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагуудын мэдэгдсэнээр оросууд энэхүү үйл ажиллагаагаа тэдгээр хүүхдүүдийн эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчдын зөвшөөрөлгүй явуулжээ.
Олон улсын хуульд зааснаар эзлэгдсэн газар нутгаас хүүхдүүдийг зөвшөөрөлгүйгээр нүүлгэн шилжүүлэхийг хориглодог байна. Уг үндэслэлээр Олон улсын эрүүгийн шүүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг, хүүхдийн эрхийг хамгаалах тусгай эрхт төлөөлөгч Мария Львова-Беловагийн хамт баривчлах захирамж гаргасан юм.
ОХУ-ын эрх баригчид хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахыг тулд нүүлгэн шилжүүлсэн хэмээн мэдэгдэж, хууль ёсны асран хамгаалагчдад нь хүүхдүүдийг нь буцаан өгч байгаа гэжээ.
Эх сурвалж: Reuters






