
Кувейт улсын Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн лхагва гарагийн орой мэдээлснээр өнгөрсөн долоо хоногоос хойш метилийн спирт агуулсан хуурамч архины хордлогын улмаас тус улсад 13 хүн амь үрэгдэж, 21 хүн хараагүй болжээ.
Кувейтийн эрх баригчдын мэдэгдсэнээр хуурамч архинд хордсон иргэд нь бүгд ази үндэстнүүд бөгөөд хордлогод орсон иргэдийн 51 нь бөөрний гемодиализ аппаратад орж, 31 нь хиймэл амьсгалын аппарат залгуулах шаардлагатай болсон аж.
Кувейт улс нь архи согтууруулах ундаа импортлохыг, дотооддоо үйлдвэрлэхийг хориглодогтой холбоотойгоор иргэд хууль бусаар, ямар ч стандартын шаардлага хангаагүй архи согтууруулах ундаа үйлдвэрлэх тохиолдлууд гардаг байна. Гарал үүсэл тодорхойгүй архи согтууруулах ундааны орцонд синтезийн аргаар гаргаж авдаг техникийн спирт буюу метилийн спирт орсон байх нь элбэг аж. Метилийн спирт нь маш хортой бөгөөд үхэлд хүргэх аюултай юм.
Кувейт дахь Энэтхэг улсын элчин сайдын яам шалтгааныг нь үл дурдан сүүлийн хэдэн өдрүүдэд Кувейтэд Энэтхэг улсын 40 орчим иргэн эмнэлэгт хэвтсэн тухай мэдэгдсэнийг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Кувейтэд иргэд хуурамч архины хордлогод орсон хэрэгтэй холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Эх сурвалж: euronews.com






