Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Сүүлийн жилүүдэд дүүрэг, нийслэлийн зарим удирдлага олон нийтийн санал, хэлэлцүүлэг явуулахгүйгээр нийтийн эзэмшлийн талбайн зориулалтыг өөрчилж, хувийн компанид ашиглуулах явдал гарсаар байна. Энэ нь хууль, зохицуулалтын сул тал, хяналтын тогтолцооны цоорхойг ашигласан ноцтой зөрчил гэж Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч А.Есүхэй үзэж буй.
Тэрбээр энэ асуудлыг бүрэн таслан зогсоохын тулд дараах гол заалтуудтай хуулийн төсөл боловсруулах шаардлагатай гэж санал гаргажээ.
- Нийтийн эзэмшлийн талбайн зориулалтыг өөрчлөхийг бүрэн хориглох
- Хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, авто зогсоол зэрэг газрыг ямар ч хэлбэрээр зориулалт өөрчлөхийг шууд хориглох
- Онцгой тохиолдолд зөвхөн бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлэх
- Иргэдийн 70-аас дээш хувийн зөвшөөрөл авсан тохиолдолд л зориулалтыг өөрчлөх боломжтой байхаар хуульчлах
- Хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцох
- Зохиомол гэрээ, ашиг сонирхлын зөрчил илэрвэл дүүрэг, нийслэлийн удирдлагад эрүүгийн болон захиргааны хариуцлага оногдуулах
- Шийдвэрийг олон нийтэд ил тод танилцуулах
- Нийтийн эзэмшлийн талбайд хийх аливаа өөрчлөлтийн санал, шийдвэрийг цахим болон танхимын хэлбэрээр иргэдэд заавал мэдээлж, хамгийн багадаа 30 хоногийн хугацаанд санал авах
- Иргэдэд шууд шүүхэд хандах эрх олгох
- Иргэн бүр өөрийн дүүрэгт хамаарах нийтийн талбайн асуудлаар шүүхэд хяналтын нэхэмжлэл гаргах эрхтэй байх.
А.Есүхэй төлөөлөгчийн хэлснээр, ийм хууль хэрэгжсэн тохиолдолд:
• Нийтийн өмчийг далдуур хувьдаа ашиглах, зориулалтыг “чөлөөтэй” өөрчлөх боломж үндсэндээ хаагдана.
• Иргэдийн оролцоо, хяналт бодитоор нэмэгдэнэ.
• Хотын орчны чанар, аюулгүй байдал урт хугацаанд хамгаалагдана.
“Нийтийн эзэмшлийн талбай бол иргэдийн хамтын өмч. Үүнийг зөвхөн өнөөдөр төдийгүй, ирээдүйд ч хамгаалах үүргийг бид бүгд хүлээх ёстой” хэмээн тэр онцоллоо.






