Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Намрын улирал эхлэхтэй зэрэгцэн иргэд шинэ ногоо, жимснүүдээс тарвасыг ихээр худалдан авдаг. Гэвч тарвасыг хэт ихээр хэрэглэх нь гэдэс хямрах, бөөлжих зэрэг сөрөг шинж тэмдэг илэрч болзошгүй тул ийм тохиолдолд яаралтай эмчид хандахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Тарвасны ашиг тус
- Тарвас нь 90 гаруй хувь нь ус бөгөөд биеийг сайн чийгшүүлж, шингэний дутагдлаас сэргийлдэг.
- А, С аминдэмээр баялаг тул дархлаа сайжруулж, арьсыг гэрэлтүүлнэ.
- Ликопин болон бусад антиоксидант агуулдаг учраас зүрх судасны өвчнөөс сэргийлэх, эсийн хөгшрөлтийг удаашруулна.
- Эслэг ихтэй тул хоол боловсруулалт сайжруулж, гэдэсний хэвийн үйл ажиллагааг дэмждэг.
- Кали ихтэй тул цусны даралт бууруулахад тусална.
- Бөөрний үйл ажиллагааг дэмжиж, биеэс хорт бодис гадагшлуулахад нөлөөтэй.
Тарвасны сөрөг нөлөө
- Хэтрүүлэлгүй, зохих хэмжээгээр идэх хэрэгтэй.
- Хоолны дараа эсвэл хоосон ходоодон дээр ихээр идэхгүй байх.
- Шинэхэн, гүйцсэн тарвасыг сонгоорой.
- Хэрвээ гэдэс хямрах шинж тэмдэг илэрвэл тарвас идэх хэмжээг багасгаарай.
Тарвас хэрхэн зөв сонгох вэ?
- Гадаа наранд хэт халсан тарвас авахгүй байх
- Зөөлөрч, ялбайсан тарвасыг сонгохгүй байх
- Тээвэрлэлтийн явцад хоорондоо цохигдож хагарч, задарсан тарвас авахгүй байх
- Худалдан авсан тарвасаа зохих хэм болон хугацаандаа хэрэглэх
- Тарвасын гаднах хэсгээ угаасны дараа цэвэрхэн зүсэх
- Гарын ариун цэвэр сахисны дараа идэх
Дээрх зөвлөмжийг сахиагүйгээс үүдэн ходоод гэдэсний үйл ажиллагаанд өөрчлөлт орж болзошгүй юм.
Тарвасыг хэрхэн хадгалах вэ?
- Зүсээгүй тарвасыг 10-15 градусын, 90%-ийн чийглэгтэй, харанхуй нөхцөлд 2-3 долоо хоног хадгална.
- Зүссэн тарвасыг хөргөгчид гурван өдрөөс илүү хадгалж болохгүй юм байна.
- 25 градус болон түүнээс дээш хэмд хадгалахаар бол өмнө дурдсан хугацаа таван хоногоор буурдаг байх нь. Хэрэв илүү хугацаагаар хадгалах бол хөргөгчид байлгаж хэрэглэх нь тохиромжтой.
Ш.Бүжинлхам






