Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 4-ний өдрөөс эхэлсэн.
Харин төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг маргааш буюу наймдугаар сарын 12-ны өдрөөс эхлүүлнэ.
Шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэгийн барилгын тухайд энэ онд нийслэлийн хэмжээнд 139 сургууль, цэцэрлэгийн барилга барьж буй.
Өнөөдрийн байдлаар 15 сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулсан.
Мөн энэ ондоо багтаан 20 сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.







