Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат “Тэргүүн богд” дэвжээний бөх Монгол Улсын арслан Э.Батмагнай тэргүүтэй Баянхонгор аймгаас төрөн гарсан алдартнуудад хүндэтгэл үзүүлэх мялаалга наадам наймдугаар сарын 12,13 нд Баянхонгор аймагт Дуурсахын хөндийд зохион байгуулагдана.
Баяр наадмын хүрээнд зургаан насны морины уралдаан, хүчит бөхийн барилдаан, сур, шагайн харваа эрийн гурван наадам зохион байгуулагдана.







