Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Баянзүрх дүүрэг байгуулагдсаны 60 жилийн ойн баяр наадам өнөөдөр Хөлийн голын талбайд эхэллээ.
Наадмын нээлтийн үйл ажиллагаанаас гадна үндэсний бөхийн барилдаан, сурын болон шагайн харваа, сээр шалгах наадгай, “Айраг фестиваль” зэрэг уламжлалт наадгай болж байна.
Мөн наадамчид Баянзүрх дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, хоол хүнс, үйлчилгээний цэгүүд, эх хүүхдийн асар, хүүхдийн тоглоомын талбайгаар үйлчлүүлэх боломжтой.
Орой 21:00 цагаас “Баянзүрхийн үдэш” хаалтын тоглолт болох юм.













