Санаи Такаичи сүмо бөхийн олон зуун жилийн уламжлалыг эвдэх үү?

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн нийгмийн сүлжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путинтай хийх уулзалт нь энэ сарын 15-нд Америкийн Аляска мужид болно хэмээн бичжээ.
Тэрээр, “АНУ-ын Ерөнхийлөгч миний биеийн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хийх удаан хүлээлгэсэн уулзалт нь ирэх баасан гарагт буюу 2025 оны 8-р сахын 15-нд агуу Аляска мужид болохоор боллоо. Дэлгэрэнгүйг удахгүй мэдээлнэ. Уг асуудалд анхаарлаа хандуулсанд баярлалаа!” хэмээн бичсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путины туслах Юрий Ушаков хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзалт ирэх баасан гарагт Аляскад болно гэсэн мэдээллийг бататгажээ.
Эх сурвалж: BBC






