Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар байгуулагдсан Хүүхдийн зуслангийн ажлын хэсэг Өнөр бүл хүүхдийн асрамж халамжийн төвийн дэргэдэх Хараацай зуслангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.
Тус зусланд Өнөр бүл хүүхдийн асрах халамжийн төвийн хүүхдүүд амардаг бөгөөд одоогоор 108 хүүхэд амарч байгаа аж.
Хяналт шалгалтын үеэр зуслангийн зам талбай, тоглоомын талбай зэрэг байгууламжууд эвдрэлтэй мөн зуслангийн газарт хувын хаус хашаагаа давхардуулж барьсан зэрэг зөрчлүүд илэрчээ.
Хүүхдийн зуслангийн ажлын хэсэг хяналт шалгалтын нэгдсэн дүгнэлтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд хүргүүлэх аж.





















