Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Энэ хичээлийн жилээс эхлэн 10 жил тасралтгүй мал малласан иргэний нэг хүүхэд төрийн өмчийн их дээд сургуульд үнэ төлбөргүй сурах хуулийн заалт хэрэгжиж эхэлнэ.
“Малчны тухай хууль” 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдөр батлагдсан.
Тус хуулийн 4.2.5 дугаар заалтад “Малчнаар 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй суралцуулах.” гэж тусгажээ.
Энэ нь малчдын хөдөлмөрийг үнэлэх, тэдний хүүхдүүдэд боловсролын тэгш боломж олгох, орон нутагт шаардлагатай мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилготой аж.






