Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвд бүртгэгдсэн монголын уламжлалт айргийн соёл болон адууны өв соёлыг сурталчлан таниулах зорилготой “Айраг Фестиваль-2025” өнөөдөр Булган аймгийн Булган сумын Морь барианы газарт эхэлсэн бөгөөд энэ сарын 8,9-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Тус наадам нь 2008 оноос эхлэн 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2019 онд Юнескогийн Хүн төрөлхтний соёлын бит бус өвийн Төлөөллийн жагсаалтанд бүртгэгдсэн юм. Энэ жилийн хувьд илүү өргөжин “Би цол дуулаач уралдаан”, “Адуучид дуулж байна уралдаан” зохион байгуулж байгаагаараа онцлог байна.


Мөн тус арга хэмжээний үеэр хүчит 32 бөхийн барилдаантай аж.
Энэхүү арга хэмжээ нь:
- Айраг, адууны соёлтой холбоотой тоглоом наадгай, тэмцээн уралдаан
- Аялал жуулчдад зориулсан үзвэр үйлчилгээ
- Аялал жуулчдад зориулсан хоол, худалдаа үйлчилгээ гэсэн үйл ажиллагааны хүрээнд явагдаж байна.




Ш.БҮЖИНЛХАМ






