Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

7-р сарын 24-ний өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий барьцаалан зээлдүүлэх газрын /ломбард/ ажилтныг үл таних этгээд хутга тулган айлган сүрдүүлж, ам болон гарыг нь хүлж скочдон 500 сая төгрөгийн үнэ бүхий алт, монетон үнэт эдлэл, бэлэн 1.5 сая төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэг бүртгэгджээ.
Цагдаагийн байгууллагаас гэмт этгээдийг улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, орогнож байсан газрыг олж тогтоон, дайчлан баривчилж, мөрдөн шалгаж ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна гэж ЦЕГ-аас мэдээлэв.






