Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын санаачлан өргөн мэдүүлсэн Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн энэ оны 5- сард баталсан. Ингэхдээ иргэн зохих төлбөр буюу нэг чоно агнахдаа 248 мянга 600 төгрөг төлж чоно агнах боломжтой хэмээн хуульчилжээ. Урьдчилан зөвшөөрөл авснаас 5 хоногт хүчинтэй бөгөөд энэ хугацаандаа ан хийж чадаагүй тохиолдолд төлбөрийг буцаалгүй, дахин төлж зөвшөөрөл авах юм.
Хуулийн зохицуулалтын гол агуулгыг “Иргэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, мал сүргээ хамгаалах зайлшгүй шаардлагаар саарал чоно агнасан бол хуулийн хариуцлага хүлээхгүй” хэмээжээ. Уг хууль нь 6-сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байна.






