Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Улаанбаатар хотын хэмжээнд 15 байршилд 58.2 км урт явган хүний замыг шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Гэвч шинээр хийсэн явган замууд дээр иргэд авто машинаа байрлуулах зөрчил ихээр гарч байна. Явган хүний чулуун зам нь даацын зам биш тул эвдэрч, гэмтэх эрсдэлтэй.
Тиймээс иргэд та бүхнийг авто машинаа зориулалтын зогсоолд байршуулах, явган зам дээр байршуулж бусдын хөдөлгөөнд саад болохгүй байхыг уриалж байна.













