Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Дархан-Уул аймаг, Орхон сум Энхтал багийн “Хясаа” гэдэг газар дөрвөн хүн “Орхон” голын эрэг дээр амарч байснаас иргэн Л нь голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дууудлагыг 08.02-ны өдрийн 17:20 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар 08.05-ны өдрийн 09:57 цагт анх осолдсон газраас зүүн хойд зүгт усаараа 60 км-т, буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг олж, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ.






