
Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир Солонгос улсын Сөүл хотын ИТХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ли Мин Жон болон албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Сөүл хотын ИТХ нь Сөүл хотод амьдардаг болон тус хотод байрлах 5-6 дугаар ангийн сурагчдад Залуу ИТХ танхим хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд энэхүү хөтөлбөр нь өсвөр үеийнхэн орон нутгийн ИТХ-ын үйл ажиллагаатай танилцан, ИТХ-ын гишүүдийн үүргийг биечлэн хийж үзэх зэргээр оролцож, асуудлыг шийдвэрлэх чадвараа хөгжүүлэх боломж олгодог хөтөлбөр юм.
Тус уулзалтаар Боловсролын ерөнхий газрын дарга Монголын боловсролын тогтолцоо болон Боловсролын ерөнхий газрын үйл ажиллагааны талаар товч мэдээллийг танилцуулсан ба Сөүл хотын ИТХ-аас өсвөр үеийнхэнд чиглэгдсэн төрөл бүрийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн тул Монголын сурагчид Сөүл хотын соёл болон түүхтэй танилцах боломжийг олгох, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар харилцан санал солилцлоо.






