Түүнчлэн Баянхонгор аймгийн хөгжлийн стратеги болох “Бүтээх чадвартай, өндөр мэргэшсэн ажиллах хүчнээр хангагдсан, байгаль орчныхоо онцлогт зохицсон эрчимжсэн хөдөө аж ахуй, аж үйлдвэр хосолсон, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, тээвэр логистикийн оновчтой бүтэц бүхий өөрийгөө тэтгэдэг эдийн засагтай аймаг болох” зорилго зорилтоо биелүүлэхэд ХХБ бодит хувь нэмэр оруулна гэдгийг банкны удирдлагууд онцоллоо.
Шинэ салбарын нээлтийг тохиолдуулан баянхонгорчууддаа зориулсан олон төрлийн урамшууллыг наймдугаар сарын 31 -ний өдрийг дуустал зарлаад байна. Тухайлбал иргэд, бизнесийн байгууллагуудад зориулсан зээлийн хүү болон шимтгэлээ буурууллаа. Мөн буцаан олголттой Бритто картаа үнэгүй захиалаад, худалдан авалт бүрээсээ гурван хувийн буцаан олголт авах боломжтой.
Баянхонгор салбар нь Баянхонгор аймгийн Шинэ биржийн хажууд Мазаалай зочид буудлын нэг давхарт байрлаж байна. Худалдаа хөгжлийн банк харилцагч таны санхүүгийн хамгийн найдвартай түнш байж чадна.










