
Оросын Петропавловск-Камчатский хотоос 200 км зайд байрлах Крашенинниковын галт уул өнгөрсөн баасан гарагийн өдөр 16:50 цагт дэлбэрч, далайн түвшнээс дээш 3-4 км өндөрт үнсээ хаяжээ.
Хамгийн сүүлд тус галт уул 1463 онд дэлбэрч байсан ба энэ удаагийн дэлбэрэлт нь орчин цагийн түүхэн дэх анхных нь болж байгаа аж.
Оросын нэрт эрдэмтэн Степан Крашенинниковын нэрээр нэрлэгдсэн тус галт уул нь Кроноцкий дархан цаазат газарт байрладаг ба эх сурвалжуудын мэдээлснээр галт уул ойролцоогоор 5-6км өндөрт үнсээ хаяж байгаа ба Кроноцкий дархан цаазат газрын зарим хэсэг галт уулын үнсэнд дарагджээ.
Камчаткын хойгт байрлах Крашенинниковын галт уул болон Ключевая сопка галт уулын дэлбэрэлт өнгөрсөн сарын 30-нд Камчаткын хойгт 8.8 баллын хүчтэй газар хөдөлсөнтэй холбоотой аж.
Эх сурвалж: The Guardian






