Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Хилийн цэргийн 0165 дугаар ангийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Сулушаш модон барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.
Долоо дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөлөө.
Тус тэмцээнд 33 орны 300 гаруй тамирчин хоёр өдрийн турш өрсөлдсөн юм. 17 жинд шилдгүүд тодорч, алтан медаль, өргөмжлөлийн эзэд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор модон барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа эх орондоо амжилттай зохион байгуулжээ.






