Дата байна уу, Цахим хичээлээ үзэх гэсэн юм?

Чингисийн өргөн чөлөөний засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн уулзвараас Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх замыг хэсэгчлэн хааж засвар, шинэчлэлтийн ажил хийж буй.
Тус замыг долоодугаар сарын 30-ны 23.00 цагт хааж, наймдугаар сарын 2-ны 06.00 цагт нээхээр ажлыг гүйцэтгэж буй. Тэгвэл Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх авто замын засварыг хугацаанд нь дуусгаж нээнэ гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.






