
Чөлөөт бөхийн ДАШТ Хорватын Загреб хотноо болно
Насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн ДАШТ есдүгээр сарын 13-21-ний өдрүүдэд Хорват улсын Загреб хотод болно. Тус тэмцээнд өрсөлдөх шигшээ баг тамирчдыг сонгон шалгаруулах сорилго барилдаан спортын төв ордонд болж өндөрлөлөө.
Хоёр өдрийн турш зохион байгуулагдсан сорилго барилдаанаас 10 эрэгтэй, 10 эмэгтэй тамирчин шалгарч эх орноо төлөөлж оролцохоор болжээ. Тодруулбал, Алдарт спорт хороо, Хилчин спорт хороо, Аврагч спорт хороо болон бусад клубийн тамирчид шалгарсан байна. Тухайлбал, эрэгтэй насанд хүрэгчдийн төрөлд Б.Мөнх-эрдэнэ, Т.Түвшинтулга, Б.Гантулга, Т.Тулга, Э.Төгсжаргал, О.Сүлдхүү, Н.Батбилгүүн, Т.Дэмчигдорж, Г.Ганхуяг, М.Лхагвагэрэл эдгээр тамирчид шалгарсан байна.
Харин эмэгтэй насанд хүрэгчдийн ДАШТ-д Б.Мөнхнар, Ц.Намуунцэцэг, Б.Хулан, Х.Болортуяа, Т.Алтжин, П.Орхон, Т.Энхжин, Э.Дэлгэрмаа, З.Болортунгалаг, Э.Даваанасан гэсэн тамирчид барилдана.






