
Мах Импэкс ХК – 7𝟗 дахь улирлын албан ёсны нээлт өнөөдөр ёслол төгөлдөр болж, түүхтэй, үнэт хүмүүстэй, бахархалтай мөчийг бид хамтдаа бүтээлээ.
ТАСРАЛТГҮЙ 5𝟎 ЖИЛИЙН турш үнэнч сэтгэл, тууштай хөдөлмөрөөрөө Мах Импэксийн нэрийн өмнөөс зүтгэсэн эрхэм хүндэт ахмад ажилтнуудаа өнөөдөр хүндэтгэн хүлээн авч, Мах Импэкс ХК-ийн билэгдэл болсон хүрэл хийцтэй Бухын баримал, дурсгалын бэлэг болон мөнгөн шагнал гардуулан хүндэтгэл үзүүллээ.
𝟓0 жил – 6𝟎0 сар – 1𝟖,𝟐5𝟎 өдөр
Өглөө бүр ажилдаа ирэхдээ эрүүл, чанартай мах, махан бүтээгдэхүүнээр нийт хэрэглэгчдээ хангахын төлөө чин сэтгэлээсээ хөдөлмөрлөсөн.
Мах Импэкс ХК-ийн Гүйцэтгэх захирал Галсангийн БҮДРАГЧАА
Мах боловсруулах үйлдвэрийн По карын засварчин Нямын ДОРЖСҮРЭН
Засварын цехийн гагнуурчин Таасамын ОЮУНБИЛЭГ
Мах боловсруулах үйлдвэрийн лифтны засварчин Санжидын ГАН-ЭРДЭНЭ та бүхний гавьяа бол бид бүхний бахархал юм.


Улс эх орныхоо хүнсний аюулгүй байдлын төлөө тэвчээр, тууштай зангаар хичээн зүтгэсэн түүхийг бид үеийн үед нандигнан дурсах болно.
Таны хөдөлмөр – бидний бахархал
Таны түүх – бидний үлгэр дуурайлал
Та бүхний зүтгэл бол
Мах Импэксийн оршин тогтнох хамгийн хүчирхэг үндэс суурь юм.
Баярлалаа, Талархаж байна, Бахархаж байна










