Хуурамч мэдээлэл, хуурамч холбоосноос сэрэмжлүүлж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо буюу Шар хоолой орчимд мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан юм.
Улмаар 2025 оны долдугаар сарын 12-ноос 30-ныг хүртэл хорио цээрийн дэглэм тогтоосон тухай мэдээлэл гарсан.
Тэгвэл нөхцөл байдал ямар байгаа талаар холбогдох албаны хүнээс тодруулахад “Хорио цээр наймдугаар сарын 08-нд дуусна. Голомтыг устгасан” гэв.
Иргэд голомтот бүсээр зорчихгүй байх, мөн үхрийн мах сүү худалдаж авахдаа гарал үүслийг нягтлахыг албаныхан анхааруулж байна.






