
Увс аймгийн түүхт 100 жилийн ой өргөн дэлгэр боллоо. ойн үеэр олон сайхан бүтээн байгуулалт тус аймагт хийгдсэний нэг нь Монголдоо анхны эмэгтэй хүнд зориулсан хөшөө гэгдэж буй Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат, Ардын жүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Г.Түмэндэмбэрэл агсны хөшөөг барьж босгосон явдал юм.
Ойролцоогоор 5000 гаруй жилийн насжилттай энэхүү уугуул нутгийн хүү, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Барсүрэнгийн Баасандорж санаачлан, Увс аймгийн Өндөрхангай сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, нутгийн зон олны дэмжлэгтэйгээр уран барималч Ж.Түмэнчулуун урлажээ.
Ард олноо домог болж мөнхөрсөн Г.Түмэндэмбэрэл агсны дурсгалыг алдаршуулсан хөшөөний ур хийц мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн хэмээн үнэлгээ аваад байна. Увс аймагт тоглолтоо хийхээр ирсэн “The Hu” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ уг хөшөөг зорьж очин хүндэтгэл үзүүлэхээр болжээ.
Учир нь Монгол Улсын Гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт, дуучин, продюсер, “The Hu” хамтлагийг үүсгэн байгуулагч Б.Дашдондог өчигдөр Увс аймгийн хүндэт иргэн тэмдгээр шагнуулах үеэр УИХ-ын ЕНБД Б.Баасандорж хөшөөний модель загварыг дурсгасан бөгөөд Б.Дашдондог, хүүхэд байхаасаа дууг нь сонсож өссөн болохоор урлагт шунан дурлаж, тэмүүлэх сэдэл өгсөн амьд домог бол Г.Түмэндэмбэрэл агсан.
Гэрэлт хөшөөг нь босгож, хойч үед таниулах үйлийг сэдсэнд баярлаж байна. Бид хөшөөнд очиж хүндэтгэл үзүүлэх болно гэсэн байна. The Hu өнөөдөр Улаангом хотноо тоглолтоо хийнэ.






