Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Увс аймгийн 100 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаан өчигдөр өндөрлөсөн.
Улмаар Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэж, Дархан аварга Н.Батсуурь түрүүлсэн.
Тэгвэл, баяр наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр үндэсний бөхийн допингийн шинжилгээг орон нутгийн наадамд шөвгөрсөн бөхчүүдээс авдаг болсон.
Өөрөөр хэлбэл, улсын наадамд тав давсан бөхчүүдийн шинжилдэг бол аймгуудын наадамд шөвгийн дөрвийг шинжилдэг болсон гэсэн үг.
Энэ хүрээнд ч мөн долоогийн даваанд тунаж үлдсэн Дархан аварга Н.Батсуурь, Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын заан Б.Бат-Өлзий нараас допингийн шинжилгээ авчээ






