
Хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө нэг сарын хугацаа үлдэж.
Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн “Ирэх намар вакцин хийлгээгүй хүүхэд цэцэрлэг, сургуульдаа сууж чадахгүй болно гэдгийг анхааруулъя” гэх мэдэгдлийн дагуу эцэг, эхчүүд хүүхдийнхээ вакцин хийлгэсэн эсэхийг мэдэхгүй, вакцинаа хийлгэсэн ч E-Mongolia-д шивэгдээгүй байгаа тул хэрхэн энэ асуудлаа томоохон асуулттай тулгарч буй.

Энэ талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас тодруулахад:
2018 оноос хойш health.gov.mn дээр дархлаажуулалтын шивэлт хийгддэг болсон. Тиймээс 2006 оноос хойш төрсөн 15 хүртэлх насны хүүхдүүдийн дархлаажуулалтын мэдээлэл E-Mongolia дээр гарч ирэхгүй байгаа бол харьяа Өрхийн эрүүл мэндийн төв дээр эх, хүүхдийн ягаан дэвтрээ авч очин нөхөн шивэлт хийлгэх боломжтой.
Хэрэв вакцин хийлгэсэн эсэхийг нь мэдэхгүй, ягаан дэвтэр дээр нь бичилт байхгүй бол нөхөн дархлаажуулалтдаа хамрагдах нь зүйтэй.






