Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

NBA-ийн тоглогч Маркус Моррисыг Лас Вегасын казиногоос хоёр удаагийн үйлдлээр 250 мянган ам.долларыг хүчингүй чек ашиглан гаргаж авсан тул залилангийн хэрэгт сэжиглэн баривчилсан гэж TMZ мэдээлжээ
2025 оны долоодугаар сарын 28-ны өдөр Моррисийг Флоридагийн Fort Lauderdale-Hollywood нисэх буудалд буух үед нь цагдаа нар баривчилсан байна. Улмаар түүнийг Broward County дэх цагдан хорих төвд саатуулж, Невада руу шилжүүлэх шийдвэр гаргасан ч батлан даалтаар суллах хүсэлтийг шүүх татгалзсан байна.
Маркус Моррисийг Невада муж руу шилжүүлэн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэх бөгөөд хэрэв гэм буруутай нь тогтоогдвол хорих ялаар шийтгэх магадлалтай аж.






