
ОХУ-ын засгийн газар 8-р сарыг дуустал шатахууны экспортоо бүрэн зогсоожээ. Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ОХУ-ын засгийн газар ирэх 8 болон 9-р сард шатахууны экспортыг бүрэн зогсоож магадгүй талаар бичиж байсан юм.
ОХУ-ын засгийн газрын зүгээс уг шийдвэрийг шатахууны өндөр эрэлттэй улирал буюу газар тариалангийн ажил эхэлж буйтай холбоотойгоор дотоодын зах зээл дэх шатахууны тогтвортой нийлүүлэлтийг хангах зорилготой гаргасан гэжээ.
Өнөөдрийн байдлаар шатахууны экспортын хориг дамлагчид, газрын тосны баазууд, газрын тос боловсруулах жижиг үйлдвэрүүдэд л үйлчилж байгаа ба жилд 1 сая тонноос их газрын тос боловсруулдаг үйлдвэрүүдэд экспорт хийхийг зөвшөөрч байсан юм.
Гэвч дотоодод шатахууны үнэ тасралтгүй нэмэгдэж байгаатай холбоотойгоор ОХУ-ын засгийн газар шатахууны экспортыг тодорхой хугацаагаар бүрэн зогсоох шийдвэр гаргажээ.






