
“2025 оны 7 сарын 19-ний шөнийн 03 цаг 43 минутын орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” нэртэй шөнийн цэнгээний газрын орчим нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Д.С-ын биед хүч хэрэглэн бүлэглэн зодсон хэрэг гарсан.
Уг хэрэгт “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү 29 настай Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү 28 настай Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг бусдыг хэрцгийгээр зодож, танхайрсан 30 хоног баривчлаад байгаа юм.
Тэгвэл зодооны хэрэгт холбогдож, эрэн сурвалжлагдаж буй “Таванбогд” группын захирал Ц.Баатарсайханы хүү, “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан зодооны хэрэгт холбогдсоныхоо дараахан буюу энэ сарын 20-нд буюу өнгөрсөн ням гарагт хилээр гарч явсан бөгөөд хуулийнханд “Найз охины бие гэнэт муудсан. Зайлшгүй очих шаардлагатай байна. Энэ сарын 27-нд буцаж ирнэ” гэж хэлсэн байдаг.
Тэгвэл энэ хугацаандаа ирж Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгөөгүй учир түүнийг интерполын хөх булангаар эрэн сурвалжлах хүсэлт хүргүүлээд байна.






