
Цахим спортын “Counter Ctrike2” тоглоомын дэлхийн цуврал тэмцээн Герман улсад болж байна. “Intel Extreme Masters Cologne 2025” тэмцээнд тоглож буй “MongolZ” баг Саудын Арабын “Team Falcons” багийг 2:0-оор хожиж, “А” хэсгээсээ шалгарах боломжоо хадгалж үлдлээ. Эхний тоглолтод Францын “3DMAX” багийг 2:0-оор хожсон “МongolZ” хоёр дахь ялалтаа байгуулснаар цааш хасагдах шатанд өрсөлдөх бүрэн боломжтой боллоо. Одоо хэсгийн сүүлийн тоглолтоо хийж, “А” хэсгийг тэргүүлэх эсэхээ шийднэ. Энэ тоглолт өнөө шөнө болох бөгөөд “MongolZ”-ийн өрсөлдөгч нь Францын “Team Vitality” баг юм.
“MongolZ” өнөө шөнийн тоглолтод хожиж чадвал “А” хэсгийг тэргүүлж, шууд шилдэг дөрөвт тоглох эрхийг авах юм.
Герман улсад болж буй “Intel Extreme Masters Cologne 2025” тэмцээний шилдэг зургаан багийн тоглолт наймдугаар сарын 1-д эхэлнэ.






